skip to main | skip to sidebar

Monday, October 5, 2009

Кальц юунд Тустайг мэдэх үү?


Өсөлтийн насанд буй хүүхдийн ясанд агуулагдаж буй бодисууд нь нэгээс хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгдэж амждаг бол харин насанд хүрсэн хүнийх түүнээс бараг арав дахин удаан буюу 10 - 12 жилд нэг удаа шинэчлэгддэг юм байна.

Үүнээс ямар хэмжээний кальцийг бие организм гадагшлуулдаг юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүний хариулт гэвэл насанд хүрсэн хүн нэг хоногт дунджаар 700 мг кальцийг ялгаруулаад мөн төдий хэмжээний кальцийг эгүүлэн хуримтлуулдаг. Үүнээс харахад яс нь тулгуур эрхтний үүрэг гүйцэтгээд зогсохгүй хоол тэжээлээр авах ёстой кальцийн хэмжээ бие организмд дутагдах үед түүнээс нөхөн авч байдаг.

Тэгвэл настай хүмүүс цаг агаар тааруу үед үе мөч, яс янгинаж өвдлөө хэмээдэг. Энэ нь оргүй зүйл биш аж. Учир нь агаарын даралт буурах үед хүний бие махбодь нь хэвийн байдлаа хадгалахын тулд ердийнхөөсөө илүү их хэмжээний кальцийг шаарддаг бөгөөд тийм хэмжээний нөөц байхгүй үед яснаас үүнийгээ нөхөж авдаг. Үүнээс болж өвдөлт үүсдэг байна.

Кальци ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол.

Кальци нь хүний биед буй хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй байдаг. Мөн эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхитэй оролцдог юм. Тэгвэл хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар нь эдгээр эсүүдийн хоорондын барьцалдлагааны хүчнээс хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг илрүүлсэн юм. Иймд өвчтэй хүний цусны сийвэнд кальцийн агууламж өндөр байвал өвчин илааршиж эдгэх нь төдий чинээ түргэн байх аж.

Хүний бие махбодид кальци шингэхэд юу нөлөөлдөг юм бол. Биед хоол хүнсээр дамжин орж буй кальци бүрэн шингэхийн тулд юу идэж хэрэглэх ёстой юм бол гэсэн асуулт мөн гарч ирнэ. Үүнд:

Юуны түрүүнд бие органзмыг хүчилтөрөгч болон амархан шингэдэг нүүрс усаар байнга хангах шаардлагатай аж. Учир нь кальци нь гэдэсний ханаар дамжин биед шингэхдээ их хэмжээний эрчим хүч зарцуулдаг юм байна.

Мөн Д аминдэмээр байнга хангаж бөөрөө эрүүл байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл бөөрөнд кальцийг нарийн гэдэс рүү шимэгдүүлдэг бодисууд Д аминдэмийн оролцоотойгоор үүсч байдаг юм байна.

Үүний зэрэгцээ каротин ихтэй хүнс тогтмол идэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь гэдэсний салст бүрхүүлийг эрүүлжүүлдэг байна. Хэрвээ салст бүрхүүл ихэсвэл бие организмын кальцийг шингээх чадвар мууддаг аж.

Нимбэгний хүчил болон лактоз буюу сүүний сахар, хүнсний уураг зэрэг нь кальци шимэгдэхэд ихээхэн нөлөөлнө. Тэгвэл уургийн аминхүчлүүд кальцитай нэгдэн амархан шингэж, сайн шимэгдэж уусдаг нэгдлүүдийг үүсгэдэг юм.

Иймд кальци ихтэй хоол хүнс хэрэглэснээр шүдээ хамгаалах боломжтой болно. Үүнд: тослог аарц, ойн самар фундук, грек самарт кальци хамгийн өндөр хувьтай агуулагддаг тул өдөр тутам идэж хэрэглэж байх хэрэгтэй. Мөн байцаа, лууван, хүрэн манжин, сонгино зэрэг ногоонд ч багагүй хэмжээтэй агуулагдана.

Харин цагаан талх, улаан буудайны гурилан бүтээгдэхүүн, овьёос, хурган чих зэрэгт инозит – фосфорын хүчил их хэмжээтэй байдаг учир кальцийн биед шингэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг. Хүний кальцийн нэг хоногийн хэрэглээ нь дунджаар 800 мг байдаг ч шинжээчид 400 – 500 мг байхад аюулгүй хэмээн үзсэн байн

1 comments :

  1. Unknown said...

    Гоё мэдээлэл байна