skip to main | skip to sidebar

Thursday, November 26, 2009

HI ALL

HI SAIN UU


HI AL YU BN DAA

Monday, October 5, 2009

.:Kaльци:.


Кальцийн нэгдэлүүдээс байгалд хамгийн их тархсан нэгдлүүд нь:гантиг, шохойн, шулуу, гөлтгөнө, CaSo ,2H2O , зэрэг болно. Кальци нь Ca3(Po4)2 байдлаар фосфорит апатит амьтны эс зэрэгт агуулагдаж байдаг.Мөн хөрс усны найрлагад кальцийн фосфат байдаг.
Үйлдвэрт6 жингийн хэсэг Кальцийн хлоридийг 1 жингийн хэсэг кальцийн фторидтой хольж хайлмалаас нь электролизоор кальцийг гарган авдаг.Кальцийн фторидийг кальцийн хлоридын хайлах температурыг багасгах зорилгоор нэмж өгдөг.
Кальци нь мөнгөлөг цагаан, хатуувтар,хөнгөн (d=1.55г/см3) чанарын метал хайлах ба буцлах темпэратур нь шүлтийн металаас их болно.Кальци агаарт исэлддэг тул түүнийг битүү саванд их төлөвт керосин дотор хадгалана.Ерийн нөхцөлд Кальци нь галлогэнтэй нэгдэхээс гадна хүхэр , азот , нүүрстөрөгчтэй халалтаар нэгдэнэ.

Ca+Cl2=CaCl2 3CA+N2=Ca3N2
Ca+S=CaS Ca+2C=CaC2

Кальци устай урвалд орж устөрөгчийг ялгаруулна.


Ca+2H2O=Ca(OH)2+ H2|
Kaльцийг агаарт халаахад шатаж кальцийн оксидийг үүсгэнэ.

2Ca+O2=2CaO


Kaльци нь устөрөгчтэй Kaльциин гидрид (CaH2 ) нүүрстөрөгчтэй кальцийн карбидыг (CaC2)
үүсгэнэ.
Kaльциин гол нэгдэл нь байгаль дээр элбэг тохиолддог шохойн чулуу юм.Химийн найрлагаараа шохойн чулуу шохой гантиг нь Kaльциийн карбонат юм.Шохойн чулууг барилгийн материал болгож ашиглахаас гадна CaO , CaO2 гарган авхад хэрэглэнэ.Мөн металлургийн үйлдвэрт их хэмжээгээр хэрэглэдэг. Манай оронд Зүүнхараа , Шохоин цагаан
булаг Мааньт зэрэг газар шохойн чулууны баялаг орд бий. Үйлдвэрт шохой болон шохойн чулууг 1000-2000C -д шатааж кальцийн оксидыг гарган авна.

Кальцийн оксидийг түүхий шохой гэж нэрлэдэг.Түүхий шохой нь устай эрчимтэй нэгдэж кальцийн гидрооксид үүсгэнэ.Техникт
Kaльцийн гидроксид унтраасан шохой гэж нэрлэнэ.Унтраасан шохойг элс , устай хольсон холимогийг барилгийн буюу шохойн уусмал гэнэ.Үүнийг барилгад хэрэглэдэг.Шохойн уусмал нь нүүрсхүчлийн хийг шингээн Kaльциин карбонат гаргадаг.
Ca(OH)2+ CO2(aгаараас)=CaCo3 + H2O
Унтраасан шохой нь цагаан өнгөтэй хатуу бодис усанд бага зэрэг уусдаг (20C-д 1л усанд 1.6г уусна) Унтраасан шохойг усанд уусгасан уусмалыг шохойн ус гэнэ. Энэ нь шүлтийн шинжтэй.Шохойн усний дундуур нүүрсхүчлийн хийг нэвтэрүүлбэл булингартах бөгөөд удаан нэвтрүүлбэл булингар нь арилна.

Ca(OH)2+ CO2 = CaCO3| + H2O
CaCO3+H2O+ C2O=Ca(HCO3)2

Ясны сийрэгжилт


– Остеопороз – энэ нь хүн нас ахих тусам ясны эдийн бүтэц өөрчлөгдөн, яс хэврэгжихийг хэлнэ.
Энэ нь эхний үед шинж тэмдэггүй явж байснаа хамгийн түгээмэл илрэх шинж тэмдэг бол нурууны өвдөлт. ялангуяа хөдлөх үед нэмэгдэнэ. Энэ үеийн өвдөлтийг зарим хүмүүс тэнгэр муудах, агаарын даралт өөрчлөгдөх үед бүх яс өвдөөд байна гэдэг. Цаашид ямар нэгэн эвгүй хөдөлгөөн, халтирч унах гэх мэт үед яс хугарна. Ялангуяа нуруу болон дунд чөмөгний яс, бугуйн ясны хугарал түгээмэл тохиолддог.
Иймээс дээрх бүх хүмүүс хоногийн хэрэгцээт кальцийг түүнийг өндөр агуулсан бүтээгдэхүүнүүд болох сүү, сүүн бүтээгдэхүүн болон загасыг хүнсэндээ хэрэглэх шаардлагатай ба та ингэж өдөр тутмын хэрэгцээтэй кальциа бүрэн хэмжээгээр нөхөх боломжгүй тохиолдолд кальцийг витамин Д3 тэй нь хамт агуулсан шоколад болон гааны амттай думокальцинаа үр хүүхдүүддээ өгөх болон өөрөө өдөрт ганцхан удаа уугаарай!

Кальц танд дутагдвал ямар шинж тэмдгүүд илрэх вэ?


Дэлгэрэнгүй дээр дарж дэлгэрэнгүй уншин уу?
1. Бага насны хүүхдүүдэд голдуу витамин Д дутагдсанаас кальц гэдэсний ханаар шимэгдэх нь багасч улмаар хүүхдийн нурууны болон хөлийн ясны хэлбэр алдагдах, нуруу муруйх, хөл майга болдог ба мөн түүнчлэн хүүхдүүд өндөр болохгүй байх ба шүдний паалан хэврэгшиж амархан шүд цоорох шинжүүд илэрнэ.
2. Ид өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ ихэсдэг ба энэ үед шаардлагатай кальциа яснаас авснаас хүүхэд хөлийн шилбээр өвдлөө, яс янгинаж өвдлөө, шөрмөс татлаа гэх мэтээр зовиурладаг ба энэ үед манай монголчууд “ өндөр болох гэж байгаа юм” гэж хэлдэг.
3. Шилжилтийн насны ба насанд хүрсэн тамирчид ерөнхийдөө их эрүүл байдаг. Хэдий тийм боловч тэд спортын дасгал сургуулилт хийх явцдаа гэмтэл авах магадлал өндөр байдаг. Тэд хэт их дасгал сургууль хийдэг . Жин хасах үед тэд хөлсөөр их хэмжээний эрдэс бодисуудаа алддаг. Маш их дасгал хөдөлгөөн хийдэг ба хоолоо хасдаг тамирчид менструальны цикл өөрчлөгдөх ба ясны янз бүрийн өөрчлөлтүүд гарч ирдэг ба тэмцээний болон дасгал сургуулилтын үеэр бэртэж гэмтэх нь ихэсдэг.
4. Жирэмсний өмнө, явцад, дараа
Жирэмсэн эмэгтэйчүүдийн өөрийн биед төдийгүй түүний хүүхдэд кальц маш чухал. Кальц нь эхийн биеэс гадна хэвлийд өсөн томорч хүүхдэд хэрэгтэй тул эхийн кальцийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Жирэмсний явцад сүүлийн 3 сард эхээс хүүхдэд өдөрт 270 мг кальц зөөвөрлөгддөг байна. Иймээс эх болон хүүхдэд илүү нэмэлтээр кальц хэрэгтэй болдог. Америкийн Анагаах ухааны нийгэмлэгээс хамгийн сүүлд хийсэн 14 судалгаанд хийсэн дүгнэлтээс харахад өдөрт 1500 – 2000 мг кальц хүнсний нэмэлтээр хэрэглэж байсан эмэгтэйчүүд жирэмсний хожуу хордлогоор өвдөх болон хугацаанаасаа өмнө төрөх магадлал буурч байсан байна.
Ихэнх жирэмсний олон найрлагатай витаминууд нь 200 мг орчим кальцийг агуулдаг. Тэгвэл жирэмсэн эмэгтэйд хоногт 1500 мг кальц шаардлагатай. Тиймээс нэмэлтээр кальцийн бэлдмэл уух шаардлагатай.
Хөхний сүү хамгийн чухал тэжээллэг бодисууд болон дархлааны факторуудыг агуулсан нярай хүүхдийн хамгийн гайхамшигтай хоол юм. Эхийн сүү бий болоход зайлшгүй эрч хүч ба шим тэжээл хэрэгтэй болдог. Тиймээс хөхүүл эхэд өдөрт 500 калори илүү шаардлагатай болдог. Иймээс хөхүүл үед жирэмсний витаминуудыг үргэлжлүүлэн уух хэрэгтэй болдог. Жирэмсний витаминууд нь хоногийн кальцийн хэмжээг нөхөж чадахгүй учраас нэмэлтээр кальц уух хэрэгтэй болдог. Жирэмсэн болон хөхүүл үед кальц дутагдсанаар үс унах, хумс хугарамтгай болох, шүд цоорох, буйл үрэвсэх, шүд үйрэх гэх мэт шинжүүд илэрнэ.


Кальц таньд болон таний хүүхдэд маш их хэрэгтэй.


Кальц бол хүний биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс бөгөөд үүний 99% нь яс, шүдэнд ба үлдсэн 1% орчим нь эсийн гаднах шингэн ба зөөлөн эдэд агуулагддаг ба хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан хэрэгцээ нь янз бүр байдаг.
Энэ чухал эрдэс бодисыг хэрэгцээт хэмжээгээр хэрэглэснээр яс, шүдний эрүүл байдал болон хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй мэдрэл, булчингийн дамжуулах чанар, зүрхний хэмнэл, цусны бүлэгнэлтэнд нөлөөлөх гэх мэт зайлшгүй чухал эрдсийн нэг юм. Харин хоолны дэглэм барих ба тамирчдын жин хасах нь нь кальцийн дутагдалд хүргэдэг ба ялангуяа хөхүүл жирэмсэн болон хөхүүл үед кальцийн бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг байна. Мөн хөгшрөлтийн насанд кальцийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь ясны гэмтэл бэртлийг харьцангуй бууруулдаг байна.
Витамин D3
Витамин D3 нь ясны эрдэсжилт болон кальцийн хэмжээг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба нялх, бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл хүмүүст ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Мөн наранд гардаггүй хүмүүст болон өвлийн улиралд витамин D3 ихээр шаардагддаг байна.

Тахианы єндєгний хальс-vнэгvй кальц


Тахианы єндєгний хальсны 90 хувь нь биед амархан шингэдэг карбонат кальци бєгєєд бие организмд чухал хэрэгцээтэй бvх бичил элементvvд байдаг, vvнд зэс, фтор, тємєр, марганец, молибден, фосфор, хvхэр, кремный, цайр зэрэг нийт 27 элемент. Эрдэмтэд єндєгний хальсыг судалж, шинжилгээ хийжээ.
Тvvний бvтэц хvний яс ба шvдний бvтэцтэй адилхан гэнэ. Тvvнээс гадна ясны чємгийг бэхжvvлдэг тул ялангуяа цацраг идэвхт хордлогын vед тун чухал.

Хvvхдvvд болон томчууд єндєгний хальсыг хэрэглэвэл яс хэврэгжих, vс хугарах, буйлнаас цус гоожих, єтгєн хатах, уцаартай болох, нойргvйдэл, астм зэрэг євчнийг эмчилдэг байна. Жирэмсэн vед, 1-6 насны хvvхдvvд, мєн єсвєр наснаас 20 нас хvртлээ тvvнийг хэрэглэвэл нэн тустай.
Кариес, сээр нурууны євчнєєс сэргийлэх, томчууд ялангуяа хижээл насныхан остеопорозоос сэргийлэн жилд хоёр удаа єндєгний хальсыг жижиглэж идэх хэрэгтэй. Оны эхэнд кальцийн солилцоо удааширсан vед тvvнийг хэрэглэвэл их ашигтай.
Хэрэглэх арга
Єндгийг савантай бvлээн усанд сайн угааж, зайлна.
Хvvхдэд єгєх бол буцалж буй усанд 5 минут дvрнэ. Єндєгний хальсыг зориуд ариутгах шаардлага бараг байдаггvй. Хоногт 1,5-3 граммыг єглєєний цайтай хамт иднэ.

Kальц зүрхэнд сөрөг нөлөө үзүүлдэг


Яс, vе мөчинд сайн гэгддэг кальцийн бэлдмэл болон кальцтай эм ахимаг настай эмэгтэйчvvдийн зvрх судасны vйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг Шинэ Зеландын хэсэг эрдэмтэн тогтоосон байнa.
Тэд өдөр бvр кальцийн бэлдмэл ууж, сvvн бvтээгдэхvvн тогтмол хэрэглэдэг 1471 эмэгтэйн биеийн байдлыг таван жилийн турш ажигласан бөгөөд зvрх судасны vйл ажиллагаа нь хэвийн бус эмэгтэйчvvдийн зvрхний ажиллагаа аажмаар суларч байгааг анзаарчээ.

Гэсэн ч кальц нь ясны сийрэгжилт болон даралт ихсэхээс урьдчилан сэргийлдгийг олон удаагийн судалгаа шинжилгээгээр тогтоогдсон учир Их Британийн эмч нар дээрх судалгааны хариунаас эмээж кальцнаас бvрмөсөн татгалзаж болохгvйг анхааруулж байна. Харин 70-аас дээш насны эмэгтэйчvvд кальц ихтэй эм болон хvнсний бvтээгдэхvvнээс татгалзах хэрэгтэй гэнэ.

Кальц юунд Тустайг мэдэх үү?


Өсөлтийн насанд буй хүүхдийн ясанд агуулагдаж буй бодисууд нь нэгээс хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгдэж амждаг бол харин насанд хүрсэн хүнийх түүнээс бараг арав дахин удаан буюу 10 - 12 жилд нэг удаа шинэчлэгддэг юм байна.

Үүнээс ямар хэмжээний кальцийг бие организм гадагшлуулдаг юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүний хариулт гэвэл насанд хүрсэн хүн нэг хоногт дунджаар 700 мг кальцийг ялгаруулаад мөн төдий хэмжээний кальцийг эгүүлэн хуримтлуулдаг. Үүнээс харахад яс нь тулгуур эрхтний үүрэг гүйцэтгээд зогсохгүй хоол тэжээлээр авах ёстой кальцийн хэмжээ бие организмд дутагдах үед түүнээс нөхөн авч байдаг.

Тэгвэл настай хүмүүс цаг агаар тааруу үед үе мөч, яс янгинаж өвдлөө хэмээдэг. Энэ нь оргүй зүйл биш аж. Учир нь агаарын даралт буурах үед хүний бие махбодь нь хэвийн байдлаа хадгалахын тулд ердийнхөөсөө илүү их хэмжээний кальцийг шаарддаг бөгөөд тийм хэмжээний нөөц байхгүй үед яснаас үүнийгээ нөхөж авдаг. Үүнээс болж өвдөлт үүсдэг байна.

Кальци ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол.

Кальци нь хүний биед буй хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй байдаг. Мөн эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхитэй оролцдог юм. Тэгвэл хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар нь эдгээр эсүүдийн хоорондын барьцалдлагааны хүчнээс хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг илрүүлсэн юм. Иймд өвчтэй хүний цусны сийвэнд кальцийн агууламж өндөр байвал өвчин илааршиж эдгэх нь төдий чинээ түргэн байх аж.

Хүний бие махбодид кальци шингэхэд юу нөлөөлдөг юм бол. Биед хоол хүнсээр дамжин орж буй кальци бүрэн шингэхийн тулд юу идэж хэрэглэх ёстой юм бол гэсэн асуулт мөн гарч ирнэ. Үүнд:

Юуны түрүүнд бие органзмыг хүчилтөрөгч болон амархан шингэдэг нүүрс усаар байнга хангах шаардлагатай аж. Учир нь кальци нь гэдэсний ханаар дамжин биед шингэхдээ их хэмжээний эрчим хүч зарцуулдаг юм байна.

Мөн Д аминдэмээр байнга хангаж бөөрөө эрүүл байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл бөөрөнд кальцийг нарийн гэдэс рүү шимэгдүүлдэг бодисууд Д аминдэмийн оролцоотойгоор үүсч байдаг юм байна.

Үүний зэрэгцээ каротин ихтэй хүнс тогтмол идэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь гэдэсний салст бүрхүүлийг эрүүлжүүлдэг байна. Хэрвээ салст бүрхүүл ихэсвэл бие организмын кальцийг шингээх чадвар мууддаг аж.

Нимбэгний хүчил болон лактоз буюу сүүний сахар, хүнсний уураг зэрэг нь кальци шимэгдэхэд ихээхэн нөлөөлнө. Тэгвэл уургийн аминхүчлүүд кальцитай нэгдэн амархан шингэж, сайн шимэгдэж уусдаг нэгдлүүдийг үүсгэдэг юм.

Иймд кальци ихтэй хоол хүнс хэрэглэснээр шүдээ хамгаалах боломжтой болно. Үүнд: тослог аарц, ойн самар фундук, грек самарт кальци хамгийн өндөр хувьтай агуулагддаг тул өдөр тутам идэж хэрэглэж байх хэрэгтэй. Мөн байцаа, лууван, хүрэн манжин, сонгино зэрэг ногоонд ч багагүй хэмжээтэй агуулагдана.

Харин цагаан талх, улаан буудайны гурилан бүтээгдэхүүн, овьёос, хурган чих зэрэгт инозит – фосфорын хүчил их хэмжээтэй байдаг учир кальцийн биед шингэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг. Хүний кальцийн нэг хоногийн хэрэглээ нь дунджаар 800 мг байдаг ч шинжээчид 400 – 500 мг байхад аюулгүй хэмээн үзсэн байн

Sir Humphry Davy ба J. J. Berzelius

Jons Jacob Berzelius(1779-1848)Кальцийг нээн илрүүлхэд гол нөлөө болсон химичид.

Sir Humphrey Davy(1779-1848)



Sir Humphry Davy (Сир Хампри Дави)
Төрсөн Он сар:1778 он 12 сарийн 17 Их британ, Корнвал, Пэнзанс
Үхсэн: 1829 5сарийн 29 (50 насалсан) ,Швеицарь , Жэнэв
Үндэстэн: Британ
Мэргэжил: Химич
Төгссөн сургууль: Royal Society, Royal institution
Алдаршал:Элекролиз , сода , кали , кальци , магнэ , бари , бром,
Нөлөөлсөн:Micheal Faraday

Jons Jacob Berzelius(Жонс Жаоб Бэрзэлиүс)
Төрсөн: 1779 оны 8 сарийн 20 Швэдийн Остэрготланд Вавэрсүнда д төрсөн
Үхсэн: 1848 оны 8 сарийн 7 Швэдийн Стохолм
Оршин суусан: швэд
Үндэстэн: Швэд
Мэргэжил: Химич
Төгссөн сургууль: Каролина дээд сургууль
Докторийн зөвлөх: Жохан Афзэлиүс
Оюутанууд: Жамес Финлэе Вэйр Жонстон Хэнрик Рөүс
Алдаршил:Тэнцвэрийн хууль
Химийн тэмдэглэл
Силикон
Силицум
Дориум
Сэриүм

Швэдийн химич байсан ба Жон Далтон , Антойн Лавойсер нартай хамт ажилдаг байсан.






Кальцийн илүүдэл


Кальцийн илүүдэл буюу гипэркальцем нь яс дараах эмгэгийн шинж тэмдэг байж болно, Үүнд:
-Бамбай булчирхайн анхдагч хэт ажиллагаа

-ясний гэмтэл дагалдуулсан өмөн

-Д амин дэмийн хэт өндөр агуулга

-Бамбай булчирхайн хордлого

-Нугасний сүрье
-Бөөрний архаг дутмагшил

Кальцийн дутмагшил буюу гипокальцеми нь дараах өвчний үед илэрдэг шинж тэмдэг , үүнд:

-рахит

-остеопороз/ яс сийрэгжих/
-остеөмаляци/яс зөөлрөх/
-бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах
-бөөрний архаг дутмагшил
-магнийн дутагдал
-механик шалтгаантай шар , элэгний дутмагшил
-кахэкси/сульдах/

Мөн хавдрын эсрэг болон шөрмөс таталтийн эсрэг эм бэлдмэл хэрэглэсний нөлөөгөөр кальцоон дутмагшил үүсч болно.

Кальцийн дутагдал нь шөрмөс татах, нойргүйдэх, сэтгэл таагүйтэх г.м шинэ тэмдэгээр илэрнэ.
энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаарай.