skip to main | skip to sidebar
Showing posts with label Эрүүл мэнд. Show all posts
Showing posts with label Эрүүл мэнд. Show all posts

Monday, October 5, 2009

Ясны сийрэгжилт


– Остеопороз – энэ нь хүн нас ахих тусам ясны эдийн бүтэц өөрчлөгдөн, яс хэврэгжихийг хэлнэ.
Энэ нь эхний үед шинж тэмдэггүй явж байснаа хамгийн түгээмэл илрэх шинж тэмдэг бол нурууны өвдөлт. ялангуяа хөдлөх үед нэмэгдэнэ. Энэ үеийн өвдөлтийг зарим хүмүүс тэнгэр муудах, агаарын даралт өөрчлөгдөх үед бүх яс өвдөөд байна гэдэг. Цаашид ямар нэгэн эвгүй хөдөлгөөн, халтирч унах гэх мэт үед яс хугарна. Ялангуяа нуруу болон дунд чөмөгний яс, бугуйн ясны хугарал түгээмэл тохиолддог.
Иймээс дээрх бүх хүмүүс хоногийн хэрэгцээт кальцийг түүнийг өндөр агуулсан бүтээгдэхүүнүүд болох сүү, сүүн бүтээгдэхүүн болон загасыг хүнсэндээ хэрэглэх шаардлагатай ба та ингэж өдөр тутмын хэрэгцээтэй кальциа бүрэн хэмжээгээр нөхөх боломжгүй тохиолдолд кальцийг витамин Д3 тэй нь хамт агуулсан шоколад болон гааны амттай думокальцинаа үр хүүхдүүддээ өгөх болон өөрөө өдөрт ганцхан удаа уугаарай!

Кальц таньд болон таний хүүхдэд маш их хэрэгтэй.


Кальц бол хүний биед харьцангуй их хэмжээгээр агуулагддаг эрдэс бөгөөд үүний 99% нь яс, шүдэнд ба үлдсэн 1% орчим нь эсийн гаднах шингэн ба зөөлөн эдэд агуулагддаг ба хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан хэрэгцээ нь янз бүр байдаг.
Энэ чухал эрдэс бодисыг хэрэгцээт хэмжээгээр хэрэглэснээр яс, шүдний эрүүл байдал болон хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй мэдрэл, булчингийн дамжуулах чанар, зүрхний хэмнэл, цусны бүлэгнэлтэнд нөлөөлөх гэх мэт зайлшгүй чухал эрдсийн нэг юм. Харин хоолны дэглэм барих ба тамирчдын жин хасах нь нь кальцийн дутагдалд хүргэдэг ба ялангуяа хөхүүл жирэмсэн болон хөхүүл үед кальцийн бодисын солилцоонд муугаар нөлөөлдөг байна. Мөн хөгшрөлтийн насанд кальцийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь ясны гэмтэл бэртлийг харьцангуй бууруулдаг байна.
Витамин D3
Витамин D3 нь ясны эрдэсжилт болон кальцийн хэмжээг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба нялх, бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл хүмүүст ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Мөн наранд гардаггүй хүмүүст болон өвлийн улиралд витамин D3 ихээр шаардагддаг байна.

Kальц зүрхэнд сөрөг нөлөө үзүүлдэг


Яс, vе мөчинд сайн гэгддэг кальцийн бэлдмэл болон кальцтай эм ахимаг настай эмэгтэйчvvдийн зvрх судасны vйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг Шинэ Зеландын хэсэг эрдэмтэн тогтоосон байнa.
Тэд өдөр бvр кальцийн бэлдмэл ууж, сvvн бvтээгдэхvvн тогтмол хэрэглэдэг 1471 эмэгтэйн биеийн байдлыг таван жилийн турш ажигласан бөгөөд зvрх судасны vйл ажиллагаа нь хэвийн бус эмэгтэйчvvдийн зvрхний ажиллагаа аажмаар суларч байгааг анзаарчээ.

Гэсэн ч кальц нь ясны сийрэгжилт болон даралт ихсэхээс урьдчилан сэргийлдгийг олон удаагийн судалгаа шинжилгээгээр тогтоогдсон учир Их Британийн эмч нар дээрх судалгааны хариунаас эмээж кальцнаас бvрмөсөн татгалзаж болохгvйг анхааруулж байна. Харин 70-аас дээш насны эмэгтэйчvvд кальц ихтэй эм болон хvнсний бvтээгдэхvvнээс татгалзах хэрэгтэй гэнэ.

Кальц юунд Тустайг мэдэх үү?


Өсөлтийн насанд буй хүүхдийн ясанд агуулагдаж буй бодисууд нь нэгээс хоёр жилийн дотор бүрэн шинэчлэгдэж амждаг бол харин насанд хүрсэн хүнийх түүнээс бараг арав дахин удаан буюу 10 - 12 жилд нэг удаа шинэчлэгддэг юм байна.

Үүнээс ямар хэмжээний кальцийг бие организм гадагшлуулдаг юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүний хариулт гэвэл насанд хүрсэн хүн нэг хоногт дунджаар 700 мг кальцийг ялгаруулаад мөн төдий хэмжээний кальцийг эгүүлэн хуримтлуулдаг. Үүнээс харахад яс нь тулгуур эрхтний үүрэг гүйцэтгээд зогсохгүй хоол тэжээлээр авах ёстой кальцийн хэмжээ бие организмд дутагдах үед түүнээс нөхөн авч байдаг.

Тэгвэл настай хүмүүс цаг агаар тааруу үед үе мөч, яс янгинаж өвдлөө хэмээдэг. Энэ нь оргүй зүйл биш аж. Учир нь агаарын даралт буурах үед хүний бие махбодь нь хэвийн байдлаа хадгалахын тулд ердийнхөөсөө илүү их хэмжээний кальцийг шаарддаг бөгөөд тийм хэмжээний нөөц байхгүй үед яснаас үүнийгээ нөхөж авдаг. Үүнээс болж өвдөлт үүсдэг байна.

Кальци ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол.

Кальци нь хүний биед буй хортой хүчлүүдийг саармагжуулах үйлчлэлтэй байдаг. Мөн эсүүдийн хооронд холбоос эд үүсэх үйл явцад идэвхитэй оролцдог юм. Тэгвэл хүний бие организмын хорт хавдрыг эсэргүүцэх чадвар нь эдгээр эсүүдийн хоорондын барьцалдлагааны хүчнээс хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд мөн залуу насандаа кальцийн хуримтлал сайтай бол төдий чинээ залуу насаа хадгалах боломжтой болохыг илрүүлсэн юм. Иймд өвчтэй хүний цусны сийвэнд кальцийн агууламж өндөр байвал өвчин илааршиж эдгэх нь төдий чинээ түргэн байх аж.

Хүний бие махбодид кальци шингэхэд юу нөлөөлдөг юм бол. Биед хоол хүнсээр дамжин орж буй кальци бүрэн шингэхийн тулд юу идэж хэрэглэх ёстой юм бол гэсэн асуулт мөн гарч ирнэ. Үүнд:

Юуны түрүүнд бие органзмыг хүчилтөрөгч болон амархан шингэдэг нүүрс усаар байнга хангах шаардлагатай аж. Учир нь кальци нь гэдэсний ханаар дамжин биед шингэхдээ их хэмжээний эрчим хүч зарцуулдаг юм байна.

Мөн Д аминдэмээр байнга хангаж бөөрөө эрүүл байлгах хэрэгтэй. Яагаад гэвэл бөөрөнд кальцийг нарийн гэдэс рүү шимэгдүүлдэг бодисууд Д аминдэмийн оролцоотойгоор үүсч байдаг юм байна.

Үүний зэрэгцээ каротин ихтэй хүнс тогтмол идэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь гэдэсний салст бүрхүүлийг эрүүлжүүлдэг байна. Хэрвээ салст бүрхүүл ихэсвэл бие организмын кальцийг шингээх чадвар мууддаг аж.

Нимбэгний хүчил болон лактоз буюу сүүний сахар, хүнсний уураг зэрэг нь кальци шимэгдэхэд ихээхэн нөлөөлнө. Тэгвэл уургийн аминхүчлүүд кальцитай нэгдэн амархан шингэж, сайн шимэгдэж уусдаг нэгдлүүдийг үүсгэдэг юм.

Иймд кальци ихтэй хоол хүнс хэрэглэснээр шүдээ хамгаалах боломжтой болно. Үүнд: тослог аарц, ойн самар фундук, грек самарт кальци хамгийн өндөр хувьтай агуулагддаг тул өдөр тутам идэж хэрэглэж байх хэрэгтэй. Мөн байцаа, лууван, хүрэн манжин, сонгино зэрэг ногоонд ч багагүй хэмжээтэй агуулагдана.

Харин цагаан талх, улаан буудайны гурилан бүтээгдэхүүн, овьёос, хурган чих зэрэгт инозит – фосфорын хүчил их хэмжээтэй байдаг учир кальцийн биед шингэх үйл явцад сөргөөр нөлөөлдөг. Хүний кальцийн нэг хоногийн хэрэглээ нь дунджаар 800 мг байдаг ч шинжээчид 400 – 500 мг байхад аюулгүй хэмээн үзсэн байн

Кальцийн илүүдэл


Кальцийн илүүдэл буюу гипэркальцем нь яс дараах эмгэгийн шинж тэмдэг байж болно, Үүнд:
-Бамбай булчирхайн анхдагч хэт ажиллагаа

-ясний гэмтэл дагалдуулсан өмөн

-Д амин дэмийн хэт өндөр агуулга

-Бамбай булчирхайн хордлого

-Нугасний сүрье
-Бөөрний архаг дутмагшил

Кальцийн дутмагшил буюу гипокальцеми нь дараах өвчний үед илэрдэг шинж тэмдэг , үүнд:

-рахит

-остеопороз/ яс сийрэгжих/
-остеөмаляци/яс зөөлрөх/
-бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах
-бөөрний архаг дутмагшил
-магнийн дутагдал
-механик шалтгаантай шар , элэгний дутмагшил
-кахэкси/сульдах/

Мөн хавдрын эсрэг болон шөрмөс таталтийн эсрэг эм бэлдмэл хэрэглэсний нөлөөгөөр кальцоон дутмагшил үүсч болно.

Кальцийн дутагдал нь шөрмөс татах, нойргүйдэх, сэтгэл таагүйтэх г.м шинэ тэмдэгээр илэрнэ.
энэ мэтээр хэмжээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж, олон зүйлсийг илтгэж болох тул яг үнэн хэрэг дээрээ юу болод байгааг зөвхөн мэргэжлийн эмч л үзэж байж бусад үзүүлэлтүүдтэй харьцуулсны дараа шинжилгээний хариуг тайлан уншиж чадна гэдгийг анхаарай.



Жирэмсэний үеийн кальцийн хэрэглээ


Жирэмсэний үед хоногт кальцийн хэрэгцээ нь 1000-1200 мг болж нэмэгддэг. Жирэмсний
үед кальц дутагдах нь ирээдүйн ээжийн шүд, яс нь хэврэгшиж цаашид шүдний эмгэг , яс
сийрэгжих эмгэг эрт үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн
заалтийн дахуу витамины , эрдэс бодисийн комплэкс уух ёстой юм. Мөн цусан дахь
кальцийн хэмжээг тодорхойлон шингэлгээ өгч байх хэрэгтэй.
Гэхдээ кальцийн хоногийн хэмжээг 2000мг-аас хэртрүүлбэл хордлогод орох аюултайг санаж, эмчийн зааварийн дагуу хэрэгл эх ёстой.